Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл, өнөөгийн байдал
Энэхүү жуулчдын бааз нь байгуулагдахдаа 12 гэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж материаллаг хангамж, ажиллах хүчний хэрэгцээгээ Улаанбаатараас авч үйлчилгээгээ явуулдаг байв. Энд үйлчлүүлэхээр ирсэн жуулчид нь Ёлын ам, Молцог элс, Баян заг, Тэмээчин айл гэсэн уламжлалт маршрутаар үйлчлүүлдэг байжээ. Тус бааз нь өргөжин хөгжиж 1990 он гэхэд ээлжиндээ 200 жуулчин хүлээн авах 50 гэр бүхий зочид буудал, тохилог зоогийн газар, бусад үйлчилгээ үзүүлдэг гадаадынхны хүсэл тэмүүллийг татсан тохилог орчин болж чадсан байна.
Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдийн тоо сүүлийн 10 орчим жилд эрс өсч, 2007 оны байдлаар 1200 жуулчныг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай 20 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр баазуудад 260 орчим хүн ажилаж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд жилдээ 10000-15000 орчим жуулчин ирдэг гэсэн тоо байгаа боловч нь энэ нь зөвхөн төвлөрсөн жуулчдын баазуудаар дамжин үйлчлүүлсэн жуулчдын тоо юм. Үүнээс гадна хувиараа явж байгаа, зэрлэг гэгдэх жуулчдын тоог нэмбэл энэ тоо ихээхэн өсөх нь ойлгомжтой. 
Өмнөговь аймагт одоогоор голдуу дор дурьсан төрөл, чиглэлээр гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна. Үүнд:
Уламжлалт аялал / Ёлын ам – Молцог элс – Баянзаг – Тэмээчин айл /
Динозовар тоур / Баянзаг – Төгрөгийн ширээ – Хонгорын гол – Боодог – Улаан хонгил – Наран даац – Зулганай – Хэрмэн цав – Шаригийн ганга – Бүгийн цав – Баянхонгорын Шаргалжуут /
Фото сафари тоур / Ёлын ам – Дүнгэнээ – Аргалантын өвөр – Ямаатын рашаан – Гэгээтийн хөндий – Хонгорын гол - Чоно шургуул – Адаг гашуун /
Тэмээн аялал / Сэврэйн Хоолт – Гялаан – Уужим – Хонгорын гол - Чоно шургуул /
Хатан Сэврэй тоур / Гэгээтийн хөндий – Хонгорын гол - Чоно шургуул – Адаг гашуун / гэсэн үндсэн программуудаар голчлон жуулчдад үйлчилж байна.
Эдгээрээс гадна 2006 оноос эхлэн Ханбогд сумын Дэмчигийн хийд, Баяжихын агуй зэрэг түүх соёлын дурсгалт газруудаар, мөн Номгон сумын Сангийн далай хийд, Уртын амралт, Борзонгийн говиор аялалын шинэ маршрут нээгдээд байна. Гашуун сухайтын хилийн боомтоор БНХАУ-аас жуулчин оруулах эхний алхам хийгдээд байгаа бөгөөд цаашид Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн боомтоор ӨМӨЗО-ны Альшаа аймагтай жуулчин солилцох ажлыг эхлүүлээд байна
САНАЛ АСУУЛГА
Өмнөговь аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас танд аль нь хамгийн их таалагдсан бэ?

Шинээр тавьсан засмал зам

Гэр хороололд тавьсан гэрэл

Даланзадгадын Станцын Өргөтгөл

Төрийн албан хаагчийн болон бусад баригдсан орон сууцнууд

Сумдад хийгдсэн бүтээн байгуулалтууд

Дээрх бүгд